Хурц Арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан эхэллээ

Монгол Улсын Хурц Арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан яг одоо Монгол бөхийн өргөөнд эхэлж байна.

Цэрэннадмидын Бадамсэрээжид нь 1925 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр усманд төрсөн бөгөөд Үндэсний бөхийн тайлбарлагч Монгол Улсын Хурц Арслан хүн юм. Тэрээр 1950 онд анх 7 давж заан болж байсан байна. Мөн Маршал Х.Чойбалсангаас шагнал авч байсан өдгөө амьд буй цорын ганц бөх гэдгийг Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж барилдааны нээлтийн үеэр хэлж байсан юм.

Барилдаанд Улсын Арслан Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй 256 бөх барилдаж байна.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу