Хуримын даашинз сонгохоор ирсэн бүсгүйн нүдэнд нулимс мэлтэгнэж гарахыг завдтал...

Орчин үед харгис сэтгэл, хорон санаа маш өргөн тархаж хүмүүс уур уцаараа ил гаргаж бусдыг гомдоохоос ичдэггүй болжээ.

Гэхдээ үүнийг шүүмжлэх нэгэн үргэлж байдаг нь аз билээ. Ийм сайхан сэтгэлтэй, зоригтой хүмүүс бусдыг өмгөөлөн хамгаалж, тусалж чаддаг.
Нэгэн хуримын салонд залуу бүсгүй даашинз сонгож байлаа. Тэр аз жаргалаар гэрэлтэж харагдана. Тун удахгүй түүний мөрөөдөл биелнэ. Тэрээр өөрийг нь нэг өдөр үзэсгэлэнт гүнж болгон хувиргах хамгийн сайхан, цасан цагаан даашинзыг хайж байлаа.
Энэ үед дэлгүүрт ээж охин хоёр орж ирэв. Даашинзаа сонгох жаргалтай бүсгүйг анзаараад дэргэдүүр нь яагаад ч юм дуугүй өнгөрсөнгүй. Охин нь чангаар хэлэв.
- Би ИЙМ хүмүүс яагаад хүнтэй суугаад байдгийг огт ойлгодоггүй ээ.
Ээж нь нэг их холдолгүй хариулав.
- Халим загаснууд гэрлэдэггүй гэж бодож байлаа.
Энэ яриа тэнд байсан хүн бүрд сонсогдов. Хөвсгөр биетэй залуу сүйт бүсгүйн нүд нулимсаар дүүрч харагдана. Бачимдан царай нь улайв. Даашинз өмсөж үзэхээ больж гарч гүйхээр шийдэв бололтой. Гэвч түүнд даашинз санал болгон зогсож байсан дэлгүүрийн эзэгтэй түүнийг зогсоолоо. Тэрээр мөнөөх ээж охин хоёрыг зүглэн дөхөж очив.
- Та нар өөртөө таарах даашинзыг манай дэлгүүрээс олно гэж бодож байгааг би ойлгохгүй байна.
Охин нэлээд дээрэнгүй дуугаар хариулав.
- Мэдээж. Бид захиалаад төлбөрийг нь төлсөн даашинзаа авах гэж ирлээ.
Дэлгүүрийн эзэн эмэгтэй тайвнаар лангуу руугаа очоод тэдний овог нэрийг асуугаад ямар нэг зүйл цаасан дээр бичээд тэдэнд өгөв. Ээж нь тэр цаас юу болохыг асуув. Эзэгтэй тайлбарлан хэллээ.
- Та энд гарын үсэг зурснаар манай дэлгүүрт хийсэн төлбөрөө буцааж авах хүсэлт гаргаж байна гэсэн үг. Та нар өөр дэлгүүрээс даашинз олж авч болно. Учир нь би дөнгөж сая та нарын захиалгыг цуцалчихлаа. Би та нарт үйлчлэхээс татгалзаж байна. Одоо намайг цагдаа дуудахаас өмнө манай дэлгүүрээс гарна уу.
Охин нь уурсан бачимдаж, тэнд өлгөөтэй байсан хувцаснуудыг нураан, зарим зүйлийг хагалж эвдэв. Түүний хурим сарын дараа болох бөгөөд өөр даашинз захиалж хийлгэхэд амжихгүй болжээ. Ээж нь эсэргүүцэхийг оролдов.
- Бид амьдралынхаа маш чухал өдөрт зориулан онцгой даашинзыг сонгож захиалсан. Та яаж захиалга цуцалж чадаж байна вэ?
Гэвч эзэгтэй тайвнаар хариулав.
- Би гадаад үзэмж төрхөөсөө болж нэг ч бүсгүй гэрлэх эрхгүй гэж өөрийгөө бодоосой гэж хүсэхгүй байна. Та нар өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьдаг нь илт байна. Ийм тэнэг хүмүүст миний дэлгүүрт багтах орон зай алга. Би одоо цагдаа дуудна. Та нарын төлбөрийн картын дугаар, бүх холбогдох хаяг мэдээлэл чинь надад байгаа болохоор охины тань сүйтгэсэн бүхнийг би төлүүлнэ.
Уурссан бүсгүйчүүд дэлгүүрийг орхин гарч, манай сүйт бүсгүй дэлгүүрийн эзэгтэйн үйлдэлд талархан инээмсэглэж байлаа.
Дэлгүүрийн эзэгтэйн охин гормоны тэнцвэр алдагдуулсан өвчний улмаас жингээ хасах боломжгүй болсон байжээ. Тиймээс хөвсгөр охидыг бусдаас илүү ойлгодог байсан байна.
Гоо үзэсгэлэн бол янз бүрийн хэлбэр хэмжээтэй. Сүйт бүсгүй бүр амьдралдаа тохиох тэрхүү онцгой өдөр хорвоогийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй гэж өөрийгөө мэдрэх эрхтэй...

Нийтлэлч: Ш.Батзориг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу