Хөлөө хугалсан эр цагдааг гүжирджээ

Өчигдөр цагдаагийн байгууллагад "ГССҮТ-д цагдаагийн алба хаагчид зодуулж, хөлөө хугалуулсан хүн ирж хэвтлээ" гэх дуудлага иржээ. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад Баянзүрх дүүргийн XII хорооны оршин суугч 57 настай эрэгтэй Т согтуурсан үедээ хугалсан хөлөө “цагдаа зодож хугалсан” хэмээн худал мэдээлсэн байсан нь илэрчээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 252.1-т заасанчлан "хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэх заалт бий.
Эх сурвалж www.wikimon.mn 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу