Усан оргилуураас цогцос олджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Өнөр” хотхоны урд талд байрлах усан оргилуурын ус зайлуулах худгаас хэн болох нь тодорхойгүй цогцос олджээ.

Улмаар цагдаагийн ажилтнууд Онцгой байдлын таван алба хаагчдийн тусламжтайгаар худгаас гаргасан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн цогцос усанд удсан байдалтайгаар олдсон бөгөөд арьс, мах нь зулгарч унасан байжээ. Тиймээс цогцос хэнийх болох нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу