Бөхийн холбооны Р.Нямдорж Монголыг муухай харагдуулж байна

Р.Нямдорж гэж хүн байх. Сүүлийн 30 шахам жил Монголын үндэсний бөхийн холбоог хэлтэй, амтай тэргүүлж яваа юм. Элдэв бусын л хэл аманд өртсөн ч тэргүүнийхээ суудлыг тавьж өгөхгүй өнөөг хүрсэн.

Харин тэгвэл тэрээр Үзэмчин бөхийн барилдааныг эсэргүүцэж, энэхүү барилдаанд оролцоо мэдэгдсэн Улсын арслан Н.Батсуурьт албан бичиг хүргүүлсэн байна. Тэрээр энэхүү албан бичигтээ “Өвөрмонгол хүн ямар ч зөвшөөрөлгүй барилдаан зохиож байна. Түүнд нь оролцох нь улсынхаа нэр хүндийг унагаж байгаа” ч гэх шиг утгатай зүйлсийг бичжээ. Яахаараа бөхийн барилдаан зохиохын тулд Р.Нямдоржид мөнгө төлж, зөвшөөрөл авах ёстой юм. Яахаараа бөхийн барилдаанд оролцсоноороо улсынхаа нэр хүндийг унагаана гэж. Харин ч Р.Нямдорж өөрөө жалга довны үзэл, өчүүхэн бэртэгчин зан гаргаснаараа улсынхаа, монгол бөхийнхөө нэр хүндийг унагаж байна. Эцэст нь хэлэхэд таныг Монгол бөхийн нэрийг барьж хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө мөнгө босгосон гэдэг юм билээ. Тиймээс эртхэн тэтгэвэртээ гарч, хойч үдээ ирээдүйг нь даатгаад Монгол бөхөө дэлхийн жишигт дөхүүлэн хөгжүүлэхийг нь хараад сууж байвал яасан юм бэ?

Т.Энх

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу