Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд

Гал зуухны өрөө рүүгээ хоол хийхээр явахдаа бид өөрсдөө ч мэдэхгүй олон төрлийн алдаа хийдэг гэвэл итгэх үү? Хүүхэд байхаасаа эхлэн бид эмээ, ээж нарынхаа хоол хийж буй байдлыг харж суралцдаг байсан ч, эдгээрийн заримыг нэлээд алдаатай сурсан бололтой шүү. Ингээд та бүхэндээ гэрийн эзэгтэй нарын нууцуудаас хүргэж байна. Эдгээрээс та өөрийн алдаа, дутагдлыг суралцана гэдэгт итгэлтэй байна.

1Хайруулын тавган дээр мах шарах

 

Хэрвээ махаа илүү амттай, шаргал болтол шарахыг хүсэж байвал, үүнийг хайруулын тавганд аль болох дангаар нь шарах хэрэгтэй. Зайгүй шахаж, чигжвэл мах эсрэгээрээ зөөлөн жигнэгдэх болно.

 

Хайруулын тавган дээр мах шарах

2Түлэгдэхгүй хайруулын таваг

 

Хоол, өндөг, аливаа хоолыг түлэгдэхгүй ширэмтэй хайруулын тавга, саванд хийх нь хоолыг илүү амттай, шүүслэг болгохоос гадна, эдийн засагт ч хэмнэлттэй юм. 

 

Түлэгдэхгүй хайруулын таваг

3Гоймон чанахдаа давс хийхгүй байх

 

Гоймонг чанахдаа бага зэрэг давсыг хийж өгснөөр хоол илүү амттай болдог. Харин зарим хүмүүс гоймонгоо чанахдаа ийн завсгүй чанаснаас хоолны амт муудах гээд байдаг.

 

Гоймон чанахдаа давс хийхгүй байх

4Оливийн тосоор хуурах

 

Ямарваа хоолыг хийхдээ оливийн тосоор хуурвал хоол илүү амттай, зөөлөн сайхан болдог. Энэ нь ургамлын гаралтай тул таныг таргалуулахгүй юм.

 

Оливийн тосоор хуурах

5Хэмжээтэй сав ашиглах

 

Ялангуяа хоолны ном, жорноос харж хоол хийхэд, хүнсний материалын хэмжээг дурдсан байдаг. Хэмжээтэй сав байхгүй үед бид нүдэн баримжаагаар тэдний хэмжээгээр тааруулах нь маш эрсдэлтэй юм. Хоолны амт өөрчлөгдөх талтай. 

 

Хэмжээтэй сав ашиглах

6Хоолоо хийхээсээ өмнө, саваа сайтар халаадаггүй

 

Хайруулын таваг, савыг бүрэн халаагүй байхад хүнсний бүтээгдэхүүнийг хийх нь ногоо борон маханд тос ууж, хоол хурц болдог. Харин сайтар халаасны дараа хийснээр хоол илүү амттай сайхан болдог юм.

 

Хоолоо хийхээсээ өмнө, саваа сайтар халаадаггүй

7Сармисыг хуурах

 

Сармисыг тосонд хуурах, жигнэх нь тохиромжгүй юм. Харин түүний оронд бэлэн болсон хоолон дээрээ сармисаа жижиглэн хэрчиж, хутгах хэрэгтэй.

 

Сармисыг хуурах

8Хөлдүү мах хуурах

 

Хоолоо хийхээс өмнө махаа сайтар гэсгээж хэвшээрэй. Хөлдүү махыг халуун гал дээр хуурснаас дотроо түүхийрэх хандлагатай байдаг.

 

Хөлдүү мах хуурах

9Махаа болгосны дараа 5 минутын дараа идэх

 

Мах шарсны дараа 5 орчим минутын дараа идвэл мах илүү зөөлөн, амттай болсон байдаг. Махаа бэлэн болохыг хүлээх зуураа гараа угааж болно шүү дээ.

 

Махаа болгосны дараа 5 минутын дараа идэх

10Бүх бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

 

Хүнсний бүтээгдэхүүн бүрийг хөргөгчинд хадгалах нь тусгүй юм. Ялангуяа улаан лооль, төмс, сонгино, сармис, киви, манго зэрэг жимс, ногоонууд тасалгааны хэмд байх нь тохиромжтой байна.

 

Бүх бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

11Махаа ойр, ойрхон эргүүлэх

 

Мах шарахдаа, нэг талыг бүрэн болгосныхоо дараа нөгөө талыг шарахгүй бол мах түлэгдэх, амт муутай болох талтай байдаг. 

 

Махаа ойр, ойрхон эргүүлэх

12Өндөг чанах

 

Өндгийг чанахдаа буцалж байгаа усанд 10 орчим минут болгосны дараа гаргах хэрэгтэй. Хэт их чанагдсан өндөгний чанар муудаж, шар нь цагаан өнгөтэй харагддаг юм.

 

Өндөг чанах

 

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу