28 настай залуу мотоциклоос унаж амиа алджээ

Энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 304 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн ажээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1, Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. СБД-ийн нутаг 7-н буудлын “МТ” ШТС-ын зүүн замд амины T.Prius маркийн авто машины жолооч Т нь явган зорчигч 7 настай М-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт:
1. Архангай аймгийн Хайрхан сумын нутаг "Ухаадай толгой" гэдэг газар шороон замд Мустанг-5 маркийн М жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 28 настай М-ийн амь нас хохирсон.
Эх сурвалж www.wikimon.mn

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу