З.Энхболд Баянголд, Г.Батхүү, Л.Болд нар Хан-Уулд нэр дэвшихээр болжээ

АН-ын зарим тойрын хороо хуралдаж өчигдөр урдчилсан байдлаар сонгуульд нэр дэвшигчдээ ярилцжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Баянгол дүүрэгт Засаг дарга Д.Оро­­соо, АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэ­нэ нар нэр дэвшихээр болсон бол Хан-Уул, Багахангайн тойрогт Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн  Г.Батхүү, Л.Болд, Засаг дарга Ж.Ган­­­­хуяг нарыг нэр дэвшүүлэхээр тохирсон гэнэ.

Дашрамд дурдахад өнөөдөр АН-ын үлдсэн тойргийн хорооныхон хуралдаж нэр дэвших хүмүүсээ тодруулна. Үүний дараагаар намын эрх барих дээд шатны байгууллага болох ҮЗХ-гоор хэлэлцэгдэж баталгаажих болно.

Их сурвалж: www.zaluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу