Италид онц байдал зарлалаа

Италийн Ерөнхий сайд Маттео Ренци тус улсад болсон газар хөдлөлтийн улмаас сүйдсэн бүс нутгуудад онц байдал зарлалаа. Хамгийн сүүлийн мэдээгээр Италийн төв хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрсэн байна.

Италид онц байдал зарлалаа

 
 
Италийн Ерөнхий сайд Маттео Ренци

Италийн Ерөнхий сайд Маттео Ренци тус улсад болсон газар хөдлөлтийн улмаас сүйдсэн бүс нутгуудад онц байдал зарлалаа. Хамгийн сүүлийн мэдээгээр Италийн төв хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрсэн байна.

Тэдний ихэнх нь буюу 200 нь Аматриче хотын иргэд, оршин суугчид байсан гэнэ.

Италийн Засгийн газраас байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт 50 сая евро хуваарилаад байна. Түүнчлэн ойрын хугацаанд тусламжийн өөр арга хэмжээг мөн авна гэж Ерөнхий сайд Ренци хэллээ.

Эх сурвалж: ВВС

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу