Марго Робигийн тоглосон шилдэг таван кино

Тэр үнэхээр халуухан бас үзэсгэлэнтэй. Бас сүүлийн үед хэвлэл мэдээллийнхний анхаарлыг маш ихээр татаж байна. Бид ч бас юугаар дутах вэ, заавал үзэх 5 киног жагсаалаа.

1. The Wolf of Wall Street (2013)
“Хэрвээ чадвал бариач”, “Титаник”, “Агуу Гэтсби” гээд хит кинонуудаараа бүсгүйчүүл бидний зүрх сэтгэлийг булаачихсан Леонардогийн маань нүүрэн дээр гишгэж чадах халуухан, зоригтой, үзэсгэлэнтэй бүсгүй бол ганцхан Марго байх. Яг тэр хэсгийнх нь зургийг авч хадгалж байсан бүсгүйчүүд байна уу?

 

 

2. Focus (2015)
Түүнийг халуухан бас төгс үзэсгэлэнтэй бүсгүй гэдгийг энэ киноноос бүрэн мэдэрсэн байх. Дээрэмчинтэй таарсныгаа гайхамшигтай боломж гэж хардаг бүсгүй энэ киноны Жэссигээс өөр энэ дэлхий дээр байгаа болов уу?.

3. Z for Zachariah (2015)
Дэлхийн төгсгөл ирж, дэлхий дээр хүн амьдрах аргагүй болно. Гэвч нэг л газар аюулгүй үлдсэн байх ба тэнд энэ бүх үйл явдал өрнөдөг. Дэлхий дээр үлдсэн сүүлийн эмэгтэй Chiwetel Ejiofor –ын дүр бүтээсэн бүхнийг мэдэгч сайн залуу болох эрдэмтэн, Chris Pine –ы тоглосон царайлаг, халуухан уурхайчин залуу хоёрын хэнийг нь сонгох бол? Бүсгүйчүүд ер нь юу хүсдэг вэ?

4. The Legend of Tarzan (2016)
Сайхан сэтгэлтэй, эелдэг, сониуч Жэйнийг уран сайхны кинон дээр Марго л төлөөлж чадахаар байсан бололтой.

5. Suicide Squad (2016)

 

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу