Дэлхийд сайн цагийг манлайлах залуусын чуулган Монголд

 “АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАН-2017” -талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. JCI Монгол байгууллагын 2017 оны үндэсний ерөнхийлөгч Г.Баярхүү, тус чуулганы ажлын алба, хүний нөөц хариуцсан дэд дарга П.Батхишиг Зохион байгуулах хорооны дарга Г.Баярмагнай, Зохион байгуулах хорооны ерөнхий, нарийн бичгийн дарга Э.Чинзориг хэвлэлийн бага хурлын үеэр АСПАК гэж юу вэ, энэ чуулганы үеэр юу болох вэ, яагаад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгож, чуулган хийх болов гэх мэт чиглэлээр ярилаа.

Уг ASPAC-ын чуулган нь дэлхийн ямар улсуудад болж байсан туршлага, Монгол улсад зохион байгуулахын ач холбогдолын талаар хэв. Мөн ASPAC арга хэмжээ JCI гишүүдэд, нийт хүн амд хэрхэн нөлөөлөх, ASPAC зохион байгуулах хорооны бэлтгэл ажлын талаар тус чуулганыг зохион байгуулагчид мэдээллэсэн юм.

АСПАК бол Жэй Си Ай байгууллагын нэгэн томоохон арга хэмжээ бөгөөд Ази Номхон далайн бүсийн чуулган юм. Тус чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 40 гаруй улсын 3000 гаран манлайлагч, бизнес эрхлэгч залуус хуран чуулах юм байна. Үүнээс Азийн 25 орноос залуучууд хүрэлцэн ирнэ.

Г.Баярмагнайгаас “Энэ чуулган ямар уриатай вэ. Залуучуудад зориулсан чуулганд хэд орчим насныхан оролцох вэ? “гэж тодруулахад “SPAC-2017 буюу АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАН-2017 нь Хурай, хурай хурай гэсэн уриатай байгаа. Энэ нь дэлхийд сайн цагийг залуусын манлайлал авчирна гэсэн утга санаатай юм. Харин чуулганд 17-40-ээд насны залуус оролцоно.” гэв. Тэрээр цааш нь Улаанбаатар хотыг сонгосон шалтгааныг хэлэхдээ, Ази Номхон далайн орнуудын 10 гаруй орон Монгол Улсыг судалж, 700 орчим шалгуур үзүүлэлтээр сонгосон байна. Манай улс энэ шалгуур үзүүлэлтийг олон орнуудтай өрсөлдөн, ялж, Монголдоо зохион байгуулах эрхийг авсан” гэсэн юм.

Энэ арга хэмжээний үеэр аялал жуулчлал, эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд ирдэг тул ажил хэрэгч бүтээлч залууч хэдэн зуугаараа тухайн улсад зочдон олон чухал сэдвийн хүрээнд нэгдсэн хуралдаан, уулзалт, сургалт, нээлттэй форум, unternational nights, монгол наадам зэргийг явуулж, мэдээлэл солилцоо хийдэг онцлогтой юм байна. Харин Улаабаатар хотыг залуусын хот гэж нэрлэдэг учир түүхт улс, түүхэн хот, түүхэн арга хэмжээнд оролцох, монголчуудын зан заншил, соёлыг мэдэрч, мэдлэг, боловсролтой, амжилттай яваа залуустай бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлж, хөгжүүлэх, шинэ хөгжлийн зам ру угарсан Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо дэлхийд хүргэх зорилготой Улаанбаатар хотод олон улсын манлайлагч залуус  зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд чуулах боллоо.

Тус чуулганы ажлын алба, хүний нөөц хариуцсан дэд дарга П.Батхишиг ” АСПАК-ийн эрхийг жил бүр аль нэгэн улсад өгдөг. Олон шалгуур үзүүлэлтүүдээр тухайн орныг сонгодог юм билээ. Голдуу дэлхийн хөгжсөн том орнуудад болж байсан. Жишээ нь, Япон Улсад гэхэд гадаадаас 7000-10000 төлөөлөгчид оролцсон чуулган болсон. АСПАК-ын нэр хүнд, хамрах хүрээ нь олонулсад өргөн байдаг.” гэж ярив.

АСПАК-ыг Монголд зохион байгуулснаар ямар өгөөжтэй байх нь илүү чухал юм. Үүнийг тодорхойлохдоо Монголын улсын эдийн засагт 7-10 сая амв долларын худалдан авалт үүснэ гэж үзжээ. Түүнчлэн манай улсын гадаад харилцаанд чуулганд оролцогч улс бүрийн төлөөллүүд Монголын тухай, Улаанббатарын тухай үнэгүй сурталчилгааг, мэдээ мэдээллийг өөрин орон болон бүс нутагтаа зарлан, таниулж мэдүүлэх юм байна. Мөн бизнесийн нээлттэй боломжуудыг биз биздээ олгож, нүүр нүүрээ харсан бодит хамтын ажиллаганы эхлэлийг тавьж, туршлагаасаа хуваалцаж, олон талт хамтын ажиллагааны гараа болох юм байна. Монголд уг чуулганыг зохион байгуулснаар нэг талаас аялал жуулчлалын дахин ирэлтийн тоог нэмэгдүүлэх, дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээнд өөрсдийн чадварыг харуулах нь үр өгөөжтэй аж.

АСПАК-ын онцлог:

    1. Улсын төсвөөс ямар нэгэн зардал гарахгүй, гишүүдийн хураамж болон ивээн тэтгэгч байгууллагуудын тусламжтайгаар зохион байгууллагддаг.

  1. Олон улсын томоохон арга хэмжээ хэдий ч иргэдийн амьдралын хэв маягт зам хаах, тусгай хамгаалалт гарах зэрэг нөлөөлөл үзүүлдэггүй,
  2. 40 гаруй улсын төлөөлөл оролцох тул эдгээр залуус нь бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтойгоор арга хэмжээнд оролцдог байна.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу