Хятад Улсаас “Монгол Ганжуур, Данжуур” буддын судар номыг хандивлав

БНХАУ-ын ЭСЯ-наас энэ сарын 30-нд МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд “Монгол Ганжуур, Данжуур” буддын судар номын цоморлигийг хандивлах ёслолын арга хэмжээ тус сургуулийн Эрдмийн танхимд боллоо.

Ёслолын ажиллагааны нээлтэнд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Оны бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар Ганжуур, Данжуур нийт 333 ботийн талаар үг хэлсэн юм. МУИС-ийн эрдэмтэн мэргэд, багш, оюутнууд Ганжуур,Данжуур судрыг эх хэлээрээ танилцаж, судлах боломжтой болж байна.

Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу