Олон улсын шатрын тэмцээнд Х.Итгэл түрүүллээ

Унгарын нийслэл Будапешт хотод “Будапештийн хавар-2017”  олон улсын шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 18-26-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээн гурван ангилалд болсон бөгөөд 50 гаруй орны шатарчид өрсөлдсөн юм. 

Тэмцээний “Б” ангилалд нийт 40 орны 140 шатарчин оролцсоноос “Мончес” клубын тамирчин Х.Итгэл түрүүлжээ. Мөн тэрбээр үндсэн дүнгээр зургадугаар байрт орсон байна. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу