Тив тивийн сонирхолтой амьтдын үзэсгэлэн Сэлэнгэд нээгдлээ

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей нь ард иргэд, хүүхэд багачуудынхаа музейн боловсрол танин мэдэхүйг хөгжүүлэх үүднээс Байгалийн түүхийн сор болсон 85 нэр төрлийн тив тивийн сонирхолтой амьтдын үзэсгэлэнг аймагтаа авч иржээ.  

Уг үзэсгэлэнг үзсэнээр Африк тивийн Арслан, Антрактидийн Оцон шувуу, Австрал тивийн Имж, Төв Азийн сонирхолтой шувуу гэх мэт олон сонирхолтой амьтдыг харж болох нь. Энэхүү үзэсгэлэнгийн албан ёсны нээлт энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Нэгдсэн музейд болсон юм. Үзэсгэлэн ирэх 08-р сарын 01-ний өдрийг хүртэл нээлттэй байх ажээ.

Тус Нэгдсэн музей нь 2004 оноос хойш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд энэ хамт олон “Монгол төр”, “Атар 50 жил”, “Үндэсний сурын харваа”, “Ялалт 70”, “Ардын хувьсгал Алтанбулагаас эхтэй” зэрэг түр үзэсгэлэнгүүдийг гаргаж, ард иргэддээ биет болон гэрэл зургаар дэлгэн сонирхуулж байсан юм.  

Их сурвалж: www.montame.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу