Залуучуудыг дэмжих сургалтын нээлт болно

 Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх сургалтын нээлт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар энэ сарын 27- нд болно. Уг төвийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага/KOICA/-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч "MKIT" мэдээллийн технологийн сургалтын төвтэй хамтран ажилуулдаг юм.

 Нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д. Энхтөр оролцож, залуучуудын хөгжлийн талаар үг хэлнэ. Ээнхүү сургалтын төвд Монгол залуусыг богино хугацаанд сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх сайн боловсон хүчин бэлтгэх,зорилгоор компьютерын өргөн хэрэглээний програмын сургалтаас гадна JAVA, Web designer, developer, мобайл программ хөгжүүлэгч зэрэг нарийн мэргэжлийн 9 төрлийн сургалт үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөжээ. Мөн энэ ажлынхаа хүрээнд цаашид тухайн чиглэлээр залуусыг өндөр цалинтай ажилд зуучилж ажлын байраар хангах юм.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу