Гэр бүлийн өдөр таны эрх чөлөө

Өнөөдөр гэр бүлийн өдөр. Энэ өдрийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт уламжлал болгон зохион байгуулдаг.  Гэр бүлийн өдрийг өнөөдөр “Уулзах газар танайд” уриан дор тэмдэглэж байна.  Гэр бүлийн өдөр бол таны эрх чөлөө юм. Гэр бүлийн өдрөөр та гэр бүлээрээ хамтдаа кино үзэх, найз нөхөд, садан төрлийндөө зочлох, номын санд суух, амралт сувилалд явах,  гэр бүлээрээ хурал хийх,
спортоор хичээллэх, музейгээр зочлох гэх мэт олон сонирхолтой зүйлсийг санаачлан явуулж, нэг өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Гэр бүлийн өдрийг тэмдэглэснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн  хүүхдүүд эцэг эхийн хайр халамжийг мэдрэх,  чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, хүмүүстэй зөв соёлтой харилцах эрдэмд суралцах, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжирна. Энэ арга хэмээний хүрээнд  гэр бүлийн гишүүд сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм. 

Б.Баярмаа
 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу