Эмэгтэйчүүдийн нүдээр “Иргэний бодит оролцоо” чуулган болж байна

"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР" чуулган 12 дахь жилдээ "Иргэний бодит оролцоо" сэдвийн хүрээнд Чингис зочид буудлын хурлын танхимд болж байна. Энэ чуулганыг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг.  

Чуулган  нь • Иргэний оролцооны өнөөгийн хүрсэн түвшин, ололт амжилтыг дүгнэх,  Иргэний оролцооны хууль тогтоомжоор баталгаажсан боломжууд, тэдгээрийн ач холбогдлын талаар мэдээлэл солилцох;

  • Иргэний оролцооны үр нөлөөтэй туршлагаа хуваалцах, харилцан суралцах, сэдэл, урам зориг өгөх;
  • Нийтлэг тулгарч буй сорилтууд, цаашдын хамтын зорилтуудыг хэлэлцэх гэсэн үндсэн гол зорилгыг тодорхойлж, чуулж байна.
  •  Чуулганыг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний удирдах зөвлөлийн дарга, Иргэдэд туслах хүний эрхийн төвийн тэргүүн С.Дондов  нээж үг хэлэв.  Нээлтийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Иргэний оролцоог  албан тушаалтануудад ойлгуулах нь чухал. Иргэн оролцож байж нийгэм хөгжинө. Иргэн оролцохгүй бол улсын бодлого болохгүй. Иргэний шууд оролцоог хангах хэрэгтэй. Иргэд оролцож байж хүнлэг наалдацтай бодлого бий болдог. Иргэд оролцож байж чадавхтай болдог. Иргэд оролцоотой Монголын хөгжил урагшилна. “ хэмээн онцоллоо. Тус чуулган нь иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин, орон нутгийн хөгжил, төсөв санхүү зэрэг асуудлаар хэлэлцэхдээ хоёр өдөр үргэлжлэх юм.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу