Улаанбурхны эсрэг нэмэлт вакцин хийх хугацааг сунгажээ

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аяныг 5 сарын 25-наас 5 сарын 31 хүртэл сунгах болсоныг Эрүүл мэнд спортын яамны Шуурхайн удирдлагын төвөөс мэдээллээ.

Тиймээс одоо вакцинд хамрагдаагүй 18-30 насныхан харъяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, ажлын газар, их дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа үнэ төлбөргүй хийлгэхийг сануулж байна. 

Эмнэлгийн ажилтанууд нойр хоол, цаг наргүй ажиллаж, гэрээр явж вакцинжуулалтыг хийж, түүнчлэн хөдөө орон нутгаар алслагдсан айл, сумдуудад хүрэхэд бензин шатахууны зардал их гарч байгаа учир 18-30 настай иргэн таны зүгээс идэвхи чармайлттай байхыг уриалж байна.

Та дархлаажуулалтад хамрагдснаар улаанбурхан хэмээх амьсгалын замаар өндөр халдварладаг өвчнөөс өөрийгөө болон бусдыг, хайртай хүмүүс, гэр бүл, үр хүүхдээ хамгаалах учир амжиж вакциндаа хамрагдана уу.

Их сурвалж: www.zaluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу