Солонгос улс руу зорчих визны хариуг шуурхай шийдвэрлэнэ

Монгол Улсад БНСУ-аас иргэд байнгын визгүй зорчих журамд өөрчлөлт оруулсан байна. Энэ журмын талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн зөвлөх И Жэ Юүгийн мэдээлснээр Монголд визгүй зорчдог иргэдэд энэ сарын 1-нээс эхлэн таван жилийн хугацаатай виз олгохоор журамд өөрчлөлт оруулсан байна. Энэ өөрчлөлтийн дагуу нэг удаа очихдоо БНСУ-д 30 хоног байх болжээ. Мөн БНСУ-д виз
мэдүүлэгч монгол иргэд эрс нэмэгдэж байгаа гэнэ. Удахгүй тус улс руу зорчих монгол иргэдийн визний хариуг ажлын 15 хоногт олгохоор шийдвэрлэнэ.

Харин БНСУ-ын ЭСЯ виз хүсэх иргэдэд хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм. тэдний тавьж буй шаардлага бол таван жилийн хугацаатай визийг авах иргэд хоёр жилийн дотор дөрвөөс дээш болон нийт 10-аас дээш удаа зорчсон байх ёстой. Сүүлийн хоёр жилийн дотор заавал нэг удаа БНСУ-ын хилээр орж гарсан байх юм.  Монгол иргэд сүүлийн гурван жилийн турш БНСУ-д хууль бусаар оршин суугаагүй, БНСУ-ын дотоод хууль журмыг чандлан сахих юм байна. Энэхүү шаардлагад 500,000 вонын торгууль хүлээсэн, БНСУ-аас албадлагаар гарч байсан иргэд хамаарагдахгүй болжээ. Энэ шийдвэр нь зөвхөн монгол иргэд биш гадаадын бус бусад бүх оронд хамаарна. Журмын дагуу Монголын албаны паспорттой болон дипломат паспорттой иргэн БНСУ-д визгүйгээр 90 хоногийн дотор зорчих эрхтэй.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу