Хүүхдэд залилан хийж, утсыг нь авч зугтаажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Парк сайд” хотхоны гадаа 21 настай эрэгтэй З нь бага насны хүүхдийн утсыг авч, зугтсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Утсаар яриад өгье” хэмээн 13 настай Б-ийн гар утсыг авч зугтсан аж. Тус хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Мөн тус дүүргийн долдугаар хорооны I дүгээр байрны 01-р орцны гадна Дорнод аймгийн харьяат 26 настай эрэгтэй Ү нь 70 настай эрэгтэй С-ийн цүнхийг нь булааж зугтаажээ. Хэргийг тус дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Эх сурвалж: mmninfo.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу