Б.Пүрэвсайхан түрүүллээ

Монгол оронд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 96 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан сайхан боллоо. Барилдааныг улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших тэргүүтэй бөхчүүд магнайлан барилдсанаас ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд дэвжээ, Ньюпрогресс группийн бөх улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Улаанбаатар хотын харьяат, Хантайшир дэвжээ, Туушин компаний бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэв. Түрүү булаалдах барилдаан өрсөлдөөнтэй ширүүхэн эхэлсэн агаад Пүрэвсайхан заан өндөр гарьдын хөлийг нь шагайгаар шүүрч түрээд давж, тахиа жилийн эхний түрүүгээ авлаа. Энэ бол зааны дархан шахуу мэхүүдийн нэг болоод буй. Намс хийж суугаад л шагайгаар нь шүүрчихнэ. Наадмаас хойш бөхийн өргөөний барилдаануудад бараг зодоглоогүй Ганбаатар гарьдыг бэлтгэл тун сайн байгаа, өнөөдөр сайн үзэх байх гэж барилдаан эхлэх үед дэвжээнийх нь нэгэн хэлсэн нь маргаангүй үнэн ажээ. Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, ЗХ-ний 350-р анги, Монтек ХХК, Ховд дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спорт хороо, Увс нуур дэвжээний бөх улсын харцага Н.Жаргалбаяр нар шалгарав. Гарьд Ганбаатар Бат-Өлзийг амалж, урдуураа гүйлгэж татаад ард нь гарч дөрвөн хөллүүлээд хаясан бол Пүрэвсайхан Жаргалбаярыг давхар шуудагнаас түрж хөөн давсан юм.

Дунд шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, у.ө.и.н Л.Цэрэнтогтох нар үлдэв. Ноднин жилийн цэргийн баярын барилдааны түрүү бөх Бат-Орших харцага тус барилдаанд 7 дахь удаагаа шөвгөрч, тахиа жилийн гурван барилдаанд дараалан шөвгөрсөн амжилт үзүүлж байгаа нь аргагүй л онцлог аж.

Нэгийн даваанд улсын цолтнуудаас харцага А.Бямбажав а.н З.Мөнхтулгад, начин Г.Баасандорж а.н Э.Сумъяабатад, начин Э.Даш а.н Ж.Бямбадоньдод өвдөг шорооджээ.
 

Гурвын даваа

1.    Н.Батсуурь у.а –М.Батбаатар БХ

2.    Н.Ганбаатар у.г –Т.Дүүрэнсаран а.х

3.    Б.Гончигдамба у.г –Б.Баатарсүрэн а.з

4.    Б.Батмөнх у.з –Бая.Батжаргал а.х.а

5.    Б.Пүрэвсайхан у.з –П.Өсөхбаатар а.х

6.    Б.Соронзонболд у.з –Т.Буянжаргал а.а

7.    Ө.Бат-Орших у.х –Д.Тангад а.х.а

8.    А.Цацабшир у.х –Ж.Алтаншагай а.а

9.    Т.Баасанхүү у.х –Ц.Эрхэмбаяр а.х

10.Б.Одгэрэл у.х –Н.Мустафа а.а

11.Н.Жаргалбаяр у.х –Г.Ганбаатар а.а

12.Б.Бат-Өлзий у.х –Т.Мөнх –Эрдэнэ а.н.н

13.Х.Гантулга у.х –Ц.Чимэддорж у.н

14.Э.Энхбат у.н –Ш.Чинтулга а.х

15.Н.Бүрэнбаатар у.н –Г.Ганням а.х.а

16.Л.Цэрэнтогтох у.н –Ш.Дарханбат а.а

17.Ч.Баянмөнх у.н –У.Береке а.а

18.С.Батсуурь у.н –П.Батсүх а.а

19.Ч.Батчулуун у.н –Ж.Наранбаатар а.а

20.Бо.Батжаргал у.н –Д.Пүрэвдорж а.х

21.Б.Дэлгэрсайхан у.н –Б.Бат-Эрдэнэ а.а

22.Л.Батзориг у.н –Б.Бат-Амгалан а.а

23.Л.Шинэбаатар у.н –Б.Тайван а.а

24.Ч.Хөхчирэнгэр у.н –Б.Батдорж а.а

25.Б.Эрдэнэхүү у.н –Б.Түмэндэмбэрэл а.з

26.О.Гантулга а.х.а –Т.Ядамсүрэн а.а

27.М.Бадарч а.а –Ц.Сандагдорж а.а

28.Д.Тогтохжаргал а.а –Цэ.Мөнхбаяр а.а

Дөрвийн даваа

1.    Н.Батсуурь у.а –Д.Пүрэвдорж а.х

2.    Н.Ганбаатар у.г –Т.Ядамсүрэн а.а

3.    Б.Гончигдамба у.г –Цэ.Мөнхбаяр а.а

4.    Б.Батмөнх у.з –М.Бадарч а.а

5.    Б.Пүрэвсайхан у.з –Б.Эрдэнэхүү а.х.а

6.    Б.Соронзонболд у.з – Ч.Хөхчирэнгэр у.н

7.    Ө.Бат-Орших у.х – Л.Шинэбаатар у.н

8.    А.Цацабшир у.х – Л.Батзориг у.н

9.    Т.Баасанхүү у.х – Б.Дэлгэрсайхан у.н

10.Б.Одгэрэл у.х – Ч.Батчулуун у.н

11.Н.Жаргалбаяр у.х – С.Батсуурь у.н

12.Б.Бат-Өлзий у.х – Ч.Баянмөнх у.н

13.Х.Гантулга у.х – Л.Цэрэнтогтох у.н

14.Э.Энхбат у.н – Н.Бүрэнбаатар у.н

Тавын даваа

1.    Н.Ганбаатар у.г –Л.Батзориг у.н

2.    Б.Батмөнх у.з –Ц.Мөнхбаяр а.а

3.    Б.Пүрэвсайхан у.з – Ч.Хөхчирэнгэр у.н

4.    Ө.Бат-Орших у.х – Д.Пүрэвдорж а.х

5.    Т.Баасанхүү у.х – Л.Цэрэнтогтох у.н

6.    Б.Одгэрэл у.х – Н.Жаргалбаяр у.х

7.    Б.Бат-Өлзий у.х – Э.Энхбат у.н

Зургаагийн даваа

1.    Н.Ганбаатар у.г –гоцлов

2.    Б.Батмөнх у.з –Н.Жаргалбаяр у.х

3.    Б.Пүрэвсайхан у.з – Л.Цэрэнтогтох у.н

4.    Ө.Бат-Орших у.х – Б.Бат-Өлзий у.х

Долоогийн даваа

1.    Н.Ганбаатар у.г –Б.Бат-Өлзий у.х

2.    Б.Пүрэвсайхан у.з – Н.Жаргалбаяр у.х

Наймын даваа

1.    Н.Ганбаатар у.г –Б.Пүрэвсайхан у.з

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу