Х.Баасансүрэн лам хулгай хийж, архи уусан уу?

“Монголын их хүрээ” хийдийн тэргүүн лам З.Санждорж, “Эрдэнэ Зуу” хийдийн хамба лам асан Х.Баасансүрэн, Амарбаясгалант хийдийн Осгонбаяр лам нарт хариуцлага тооцуулах саналаа  Монгол Улсын иргэн Ц.БатмөнхГандантэгчинлэн хийдийн захиргаанд хүргүүлжээ. Тэрээр З.Санждорж лам нь 2016 онд Далай ламын айлчлалыг эсэргүүцэн сүр дуулиантай мэдэгдэл хийсэн, 1984 онд багш ламынхаа бурхан сэлтийг хулгайлсан, Шашны дээд сургуулиас хөөгдсөн гэх үндэслэлүүдийг ирүүлжээ. Харин “Эрдэнэ Зуу” хийдийн хамба лам асан Х.Баасансүрэн нь “Эрдэнэ зуу” хийдэд хулгай, архи найр, ёс бусын гэмт хэрэг гаргасан,  АНУ-ын гурван хотоор тойрон аялахдааламын ёсноос гажууд үйлдэл гаргасан, шашны гаж урсгалын номлолыг олон нийтэд илэрхийлсэн гэсэн байна.  Мөн Осгонбаяр лам нь гүн ухаантан Зава Дамдин хувилгааны дүр мөн эсэхийг илрүүлэх, Амарбаясгалант хийдэд гарсан замбараагүй хэрэг гаргасан, Шүгдэн сахиусыг шүтүүлж олныг хагаралд хүргэсэн зэрэг үндэслэлээр эдгээр лам нарт хариуцлага тооцуулах саналаа хүргүүлээд байгаа юм байна.

Харин эдгээр лам нарыг ийм хэрэг хийсэн эсэхийг бурхан шүтээн, гэрчлэх хүмүүс нь л мэдэх биз ээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу