Хахууль авсан багш нар ажилгүй болжээ

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн нэр хүнд, сургалтаараа дээгүүрт ордог улсын сургуулиудад хүүхдээ оруулах гэсэн эцэг, эхчүүд багш, захирлыг нь авлигадаж, арын хаалгадах гэсэн хууль бус үйлдэл ид өрнөдөг.

Хахууль 500-2 сая 500 мянга хүртэл үргэлжилж байх жишээтэй. Сайн сургууль, сайн анги, сайн багшийн сургалт, дээр нь мөн харьяалал бус гээд олон зүйлээр хахуулын хэмжээ өөр өөр байх жишээтэй. Эцэг эхчүүд ч хахууль өгсөн хүн, авсан багш нарыг илчлэхийн тулд АТГ болон Нийслэлийн боловсролын газарт “алтан хошуу” хүргэж арга хэмжээ авахуулдаг.

Жилээс жилд хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахын тулд өгөх хахуулын хэмжээ нэмэгдэж, нууц далд аргаар явагддаг болсон. Тиймээс НБГ болон АТГ, Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж ажиллахаар болсон байгаа юм.

Жишээлбэл, ганцхан Нийслэлийн 84 дүгээр сургуульд хахууль өгөх, авалцах асуудал гарсан байх жишээтэй. “Хүүхдийг чинь элсүүлнэ” хэмээгээд эцэг эхчүүдээс мөнгө авдаг жишиг тогтоосон бүлэг хүмүүс бий болсон талаар тус сургуулийн захирал С.Март “Биднийг мэдээгүй байхад жил бүр өөр өөр ханш тогтоосон байдаг. Энэ ажлаа гүйцэлдүүлэхийн тулд багш, ажилчдаар гуйлгаж, ятгуулах асуудал гарна. Ийм шалтгаанаар би өөрийн удирдлага дор ажилладаг байсан зургаан багшаа халсан. Бас энэхүү ёсзүйгүй үйлдэл төрийн алба хаагчдаас ч гардаг. Мөнгө авсан, өгсөн гэх үйлдлийг жилдээ 3-4 хүн л илрүүлдэг. Өнгөрсөн жил л гэхэд нэг хувийн сургуулийн багш хүүхэн надтай найз гэж хэлээд нэг иргэнээс 1 сая 500 мянган төгрөг авсан байсан.

Бас нэг төрийн алба хаагч 2 сая 500 мянган төгрөг авсан тохиолдол илэрсэн” гэв. Уг нь энэ жил АТГ-аас элсэлтийн бүртгэлд хяналт тавина гэх мэдээлэл гарч байсан. Гэвч энэ мэдээллийг АТГ-аас няцааж, зөвлөмж өгч ажиллаж байгаа гэх тайлбар өгсөн байгаа юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу