Ээжүүдтэйгээ усны дусал мэт адилхан охид

Жүжигчин Г.Ундармаагийн охин Анун. Өдөр ирэх  тусам ээжтэйгээ усны дусал мэт адилхан болж буй түүнийг найзууд нь Г.Ундармаатай андуурах үе байдаг гэнэ шүү.


Зохиолч Шүүдэрцэцэгийн охин Б.Амина. Сиднейн их сургуульд найруулагч мэргэжлээр суралцдаг, фэшн блог идэвхитэй хөтөлдөг гэх Б.Амина  сонирхолтой зургуудаар үе үе цахим сүлжээнд "бэлэг" барих нь бий.
 
 

Жүжигчин Г.Одончимэгийн охин. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн түүнийг ээжийнхээ шийрийг хатаах охин авьяслаг охин гэлцдэг аж.


Загвар зохион бүтээгч, стилист мэргэжилтэй Аня буюу Б.Халиуныг Монгол HD телевизийн стилист гэдгээр андахгүй биз. Түүний том охин нь одоо 15 настай бөгөөд загварлаг ээжийнхээ шийрийг хатаах стиллэг нэгэн юм.


Залуу, чадварлаг жүжигчдийн тэргүүн эгнээнд бичигддэг Г.Нарансолонго өөртэйгээ андуурмаар адилхан охинтой. Түүний охиныг хүмүүс ээж шигээ шаггүй жүжигчин гарч ирэх нь гэлцдэг. Арга ч үгүй биз дээ. Охиных нь тоглосон "Усны үнэр" МУСК Тажикистаны кино фестивальд нэр дэвшиж байсан төдийгүй, түүний охин тоглосон дүрээрээ шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал авч байсан удаатай.
 

Клипэнд тоглож "од" болох гараагаа эхлүүлсэн Д.Пүрэвсүрэнд загварын тайзнаас гадна мэргэжлээрээ буюу жүжигчнээр ажиллах боломжууд олон тохиож байв. Гэвч хүүхэд төрүүлж намба суусан тэрбээр өдгөө иогоор хичээллэж хэвлэл мэдээлэл, олон нийтээс хол, амар тайван амьдралыг сонгожээ. Д.Пүрэвсүрэнгийн аавтайгаа ч, ээжтэйгээ ч адилхан охинтой танилц.


Д.Ариунцэцэгийн охин М.Хайрмаа. "Ард түмний мисс" хэмээн өргөмжлөгдсөн Д.Ариунцэцэгийн хувьд өдгөө мөн л загварын ертөнцөөс хөндийрсөн. Алтны магнат гэгдэх Ц.Мянганбаярын охиныг төрүүлсэн хэмээн нэг хэсэгтээ л хэвлэлийн бай болж байсан тэрбээр сүүлийн жилүүдэд нам гүмхэн байх болжээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу