Лифтинд даруулж амиа алджээ

ХУД-ийн 3-р хороо  "Орцонд хүн нас барсан байна" гэсэн мэдээллийг 08-р сарын 23-нд авч шалгахад: ".."  ХХК-ны ерөнхий механик ажилтай, ЧД-ийн 11 хороонд суух 53 настай эрэгтэй Б  нь засварын ажил хийж байгаад  лифтинд даруулж нас барсан байна. Хэргийг ХУДЦХ-ийн 1-р хэлтэс шалгаж байна.

 Мөн СХД-ийн 15-р хорооны  "19-р байрны гадна өндрөөс унасан хүн байна" гэсэн мэдээллийг 08-р сарын 23-нд авч, шалгахад: СХД-15 хороонд суух М /эм.47н/ нь согтуурсан үедээ 3-н давхрын цонхоор буух гэж байгаад унаж гэмтсэн хэргийг СХДЦХ-ийн 3-р хэлтэс шалгаж байна.    

Энэ мэт хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж чадаагүйгээс үүдэлтэй осол аваар гарсан бол биеэ авч явах чадваргүй согтуу иргэд гэмтэж бэртэх тохиолдол ч бүртгэгдсээр байгаа юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу