Дээрэм хийсэн залуусыг эрэн сурвалжилж байна

Энэ сарын 22-нд Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкинд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан. Энэхүү хэргийг хутгаар зэвсэглэсэн үл таних хоёр этгээд үйлджээ.

Тэд банкны теллерийг сүрдүүлж, 20 гаруй сая төгрөг, гар утаснууд дээрэмдээд зугтсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр сэжигтэн этгээдүүд 19-20 орчим насны, 170 орчим см өндөртэй байсан аж.

Хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг яаралтай эхлүүлжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/70219.shtml#sthash.cGGXCosI.dpuf

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу