Далай лам: Би монголчуудыг архинаас гаргасан

Түвдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өчигдөр Америкийн “HBO” сувагт ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Тэрбээр ярилцлагынхаа үеэр монголчуудын талаар ярьсан байна.

Далай лам “Намайг Монгол Улсад анх очиход монголчууд их архи уудаг байсан. Энэ бүхэн миний сэтгэлийг өвтгөсөн. Би монголчуудыг архинаас татгалзахыг уриалж “Архиа бага ууж, айрагаа их уу” хэмээн зөвлөсөн. Монголчууд миний үгийг дагасан. Намайг ийнхүү хэлсэний дараахан монголчууд архи бага уудаг болсон” хэмээн хэлжээ.

Далай лам “айраг” гэдэг үгийг “морины сүү” хэмээн хэлэхэд тус ярилцлагыг авсан сэтгүүлч Жон Оливер ойлгохгүй байжээ. Сэтгүүлч “Таныг ийнхүү хэлсэний дараа монголчууд архины оронд морины сүү уух болсон юм уу” хэмээн хошигносон аж.

Уг ярилцлагын үеэр Далай лам хойд дүр болон Түвдийн эсрэг хэрэгжүүлж буй БНХАУ-ын эрх баригчдын бодлогын талаар ярьсан байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу