Тимберлэйк, Бил нар 2 ихэр хүүхдийн эцэг эх болно

Алдарт хос болох Жастин Тимберлэйк, Жессика Бил нар бүл нэмэхээр тэсэн ядан хүлээж байгаа билээ. Тэд удахгүй дахин аав, ээж болно. Хосууд үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийлгүүлэхээр шийдсэн юм. Тэгтэл Жессикагийн саванд хоёр ихэр хүүхэд бойжиж эхэлсэн байна. Охин, хүү төрөх гэнэ.

Гэр бүлийн хоёр ирээдүйн хүүхдүүддээ өгөх нэрийг олсон бөгөөд одоогоор нууцалж байгаа аж. Жессика Бил, Жастин Тимберлэйк нар Сайлас гэдэг хүүтэй билээ. Жастин эхнэртээ дэндүү хайртай гэдгээ үе үе мэдэгддэг хүн. Тэгэхээр тэр хоёр өөрсдийгөө тун ч аз жаргалтай гэр бүлд тооцож болно. Эх сурвалж www.wikimon.mn - See more 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу