Дуучин Нара гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Дуучин Нара улстөрч болохоор зориг шулууджээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлчихээд байгаа бөгөөд түүнийгээ баталгаажуулахын тулд 801 хүний гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Түүний төлөө гарын үсэг зурсан анхны хүн нь хөхүүл хүүхэдтэй залуухан ээж байсанд тэрбээр ихэд олзуурхаж байгаагаа сошиал ертөнцөөр зарлаад амжив. “Сүүн мөртэй ижий анхны дэмжлэг үзүүллээ. Баяртай байна” гэсэн түүний сэтгэлийн үгийг цөөнгүй дэмжигчид нь дамжуулан шэйрлэжээ. Түүнээс харвал Нара гарын үсэг цуглуулахад бол харин ч нэг торохгүй нь бололтой.

Дуучин М.Нарантуяагийн нэр дэвшиж буй Баянгол дүүргийн хувьд улс төрийн акулууд олонтой, бас чиг гэж оюунлаг сонгогчидтой гэхчилэн онцлог тойрог. Тиймээс залуу улстөрчөөс тун их хичээл зүтгэл, суртал ухуулга, хөрөнгө мөнгө шаардана гэсэн таамаг олны дунд байна.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу