АН-ын бүлэг: МАХН-ын сайдуудыг огцруулах нь зүйтэй

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарт хандан Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан МАХН-ын сайд нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай албан тоот илгээснээ өчигдөр мэдэгдсэн.

Тодруулбал,  МАХН-ын гишүүд болох Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарыг чөлөөлөх хүсэлт гаргасан юм. Энэхүү асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр хуралдаж дээрх саналыг дэмжих нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн байна.

Их сурвалж: www.zaluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу