Лхам бурханд өргөл барих ёс

Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг.

Энэ нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг.

Лхам бурханд залбирахдаа "Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Амьдрал, ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил мөн сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь тусалж, дэмжээрэй" хэмээгээд өргөл өргөж мөргөөд, сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ.

Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу