Б.Гарамгайбаатарыг АТГ шалгаж байна

Авилгатай тэмцэх газраас Хөгжлийн банкыг шалгах ажлаа эрчимжүүлж, төр зарим зээлдэгч нараасаа мөнгөө нэхэж эхэлсэн байна. Энэхүү шалгалтын хүрээнд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг АТГ шалгаж, байцаалт авч эхэлжээ.

Учир нь Түүний төрсөн хүү Ерөнхий захирлыг нь хийж, төрсөн эгч нягтлан бодогчоор нь ажилладаг “Монроуд” компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан нь баримтаар нотлогддог юм.  АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтынхаа хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсон тухай зарим сайт мэдээлэх болсон. Тэгвэл АТГ-аас Хөгжлийн банкийг тойрсон шалгалтаа эрчимжүүлж, тус банкны томоохон зээлдэгч, аж ахуйн нэгжүүд рүү орж эхэлсэн бололтой.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу