Хашааныхаа гадна зогсож байсан 1 настай хүүг дайраад зугтжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын  254 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж,13 хүн хүнд хөнгөн гэмтсэн.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Хашааныхаа гадаа ганцаараа зогсож байсан 1 настай хүүхэд дайрчихаад орхиж явжээ

Тухайлбал: БГД-ийн нутаг Туулын 10-р гудамжинд улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хашааныхаа гадна ганцаараа зогсож байсан 1 нас 4 сартай Б-г мөргөж гэмтээгээд орхин явсан.

БЗД-ийн нутаг Дарь-эхийн дунд буудлын замд H.Sonata-5 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн.

Орон нутгийн замд ноцтой осол гарч нэг хүн амиа алдаж 3 хүн бэртжээ

Хөдөө орон нутагт: Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар хотоос Багахангай явах чиглэлийн 65 дахь км-т T.Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай Х-н амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна.

Эцэг эх, асран хамгаалагчдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж бага насны хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол гарсаар байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа улам сайжруулах хэрэгтэй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу