Хөшигний цаадах амьдрал

Хөөрхөн бүсгүйн дотоод ертөнц харагдаж байгаа шигээ сайхан байх албагүй. Түүний дотор, айдас, гуниг,гутрал, зовлон, жаргал, шунал зэрэг бүх ертөнц зэрэгцэн оршдгийг хэн ч анзаарахгүй. Яагаад бүсгүй хүнээр төлөөлүүлж ярьж байгааг минь гадарласан байх.

Хорвоо ертөнц дээрх бүхий л зүйлс харагдаж байгаа шигээ биш байдаг гэдгийг хүн бүр мэдэх биз. Хөөрхөн бүсгүйн дотоод ертөнц харагдаж байгаа шигээ сайхан байх албагүй. Түүний дотор, айдас, гуниг,гутрал, зовлон, жаргал, шунал зэрэг бүх ертөнц зэрэгцэн оршдгийг хэн ч анзаарахгүй. Яагаад бүсгүй хүнээр төлөөлүүлж ярьж байгааг минь гадарласан байх. Энэхүү ишлэл шууд утгаараа юм. Монголын хөрсөнд гэр бүлийн хүчирхийлэл хэмээх аймшигт үгний цаана олон мянган эмэгтэйчүүд тарчилж байна. Хэн нэгэнд хэлбэл гэр бүл гэх нандин зүйл нь мөхөх гээд байдаг учраас төдийлөн ам нээдэггүй тохиолдол маш олон бий. Үр хүүхэддээ хагас өнчин гэх нэрийг зүүлгэхүйн тулд эх хүний хийж чадах хамгийн их тэсвэр тэвчээр, хатан ухааныг туяхан биенээсээ гаргадаг гэлтэй.  “Ларьдма” гэх киног үзсэн хүн бүр аймшигтай хартай нөхөр гэлцэж байсан . Тэгвэл энэ киноноос ч аймшигтай хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд байдаг гэдгийг олон хүмүүс ярьж байсан. Хөшигний цаана юу нуугддаг гэдгийг хэн ч мэдэхгүй. Зарим үед аз жаргал, инээд баясал, баяр хөөр, гуниг зовлон ээлжилдэг л байх. Гэхдээ үргэлж гуниг зовлонг хөшигний цаана нуугдаад байгаа бол яах вэ? Хажууд талын айлын бүсгүй хашгиран уйлж байхад бусдын явдал гээд дүлий дүнсгэр оргин суудаг нь бидэнд түгээмэл тохиолддог. Таны хувиа хичээсэн, хулчгар зангаас болж хүн алтан амиа алдаж байвал яах вэ? энэ бол зөвхөн аль нэг гэр бүлийн асуудал бус улс орны хүн амын аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс айж эмээж хулчийхгүйгээр “Хонх дарж, хаалга тогшъё” магадгүй та хэн нэгний алтан амийг аварч байгаадаа хэзээ ч харамсахгүй. Монгол Улсын хэмжээнд ил, далд хэлбэрээр явагддаг гэр бүлийн хүчирхийллийг зогсооход иргэн бүрийн оролцоо маш чухал юм. Хөшигний цаадах аймшигт анирийг та л таслан зогсоож чадна.

                                                                                                                                                                                                                                                     Н.Мичидмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу