Сэрэмжлүүлэг: Машин хулгайлж зугтах хэрэг нэмэгдэх хандлагатай байна

Хорь ч хүрээгүй залуус амар хялбар аргаар мөнгө олох гэж хулгай дээрэм хийх нь энүүхэнд. Гэтэл бүр өөрсдийн зугаа цэнгэлдээ хөтлөгдөн иргэдийн машиныг дээрэмдэн авч зугтах гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна.

Өчигдөр л гэхэд,  СХД-ийн 26-р хорооны  "Мандал Овооны ... тоотод 08-р сарын 21-22-нд шилжих шөнө хулгай орсон  байна" гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад: СХД-ийн 26 хороонд суух 25 настай эрэгтэй О-ын  "Аксент"  автомашиныг СХД-ийн 26 хороонд суух 17 настай эрэгтэй Б нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Уг хэрэгийг СХДЦХ-1 шалгаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу