Хүрэн баавгай агнаж, худалдахыг завджээ

Баавгай агнасан хэргийг илрүүлэн шалгаж байгаа ажээ. Багануур дүүргийн харьяат иргэн Д-г Төв аймгийн нутаг дэвсгэрээс хүрэн баавгай агнан, зарж борлуулах гэж байсныг саатуулан, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.

Сэжигтэн Д-д Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад оруулж, экологи-эдийн засгийн үнэлгээг нь 6.5 сая, эм нь 7.5 саяар тогтоожээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг.

Хууль бус ан агнуур, амьтны эд эрхтний худалдааны талаарх мэдээллийг 97177000 дугаарын утсаар өгч, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй, цагдаагийн байгууллагатай хамтран тэмцэхийг уриалж байна.

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу