С.Ламбаа: ТНБ-ийн даргаар хэн томилохыг шийдээгүй байна

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2016.05.20/ УИХ-ын чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбаа томилогдсон. Тэрээр сайд болохоос өмнө тус яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан тул одоо уг албан тушаалд хүн томилох шаардлагатай байгаа юм. 

Тиймээс энэ асуудлаар Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаагаас тодруулахад “Одоогоор шийдээгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга томилох хуулийн хугацаа байдаггүй. Гэхдээ цаг алдаж болохгүй. Тиймээс энэ долоо хоногт амжиж нэр дэвшүүлээд, дараа долоо хоногийн даваа гаригт болох Засгийн газрын хурлаар шийдэх байх” гэлээ.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу