Тэмээ эзнийхээ толгойг тасджээ

 
Энэтхэгт гэрийнхээ гадаа өдөржин халуун наранд уяатай байлгасан тэмээ нь эзнийхээ толгойг хазаж тасдсан хэрэг гарсан байна. Уг аймшигт явдал Ражастан мужид тохиолдсон бөгөөд гэнэт тэмээгээ анзаарсан эзэн нь дөхөөд ирэнгүүт тэмээ ухасхийгээд толгойг нь үмхээд авсан аж.

Times Of India-д мэдээлснээр, Уржар хэмээх уг эр тэмээгээ уяанаас нь тавихаар хашаа руу ортол тэрээр хүзүүнд нь шүдээ зоочихсон байна. Дараа нь эзнээ газарт унагаан, хайр найргүй хазаж зулгаан толгойг нь тасдчихсан аж.

Амь үрэгдсэн эрийн хөршүүд улангассан тэмээнд яагаад ч ойртож чадаагүй бөгөөд 25 хүн хамжаад ч түүнийг хэдэн цагийн туршид тайвшруулж чадаагүй гэнэ. Тухайн өдөр Ражастан мужид нэмэх 51 градус хүрч аймшигтай халуун болсон аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу