Samsung Galaxy S8-н хамгийн том өөрчлөлтүүд

2017 онд худалдаанд гарна гэсэн төлөвтэй байгаа Samsung Galaxy S8 утас нь худалдан авагчдын дунд маш их хүлээлтийг үүсгээд байгаа билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг утас нь ямар онцлог үзүүлэлттэй болон түүнд хийгдсэн хамгийн том өөрчлөлтүүдийн талаар Forbes.com сэтгүүлд мэдээлжээ.
  1. Шинэ дизайн, том дэлгэц

Samsung Galaxy S8 загварын утас нь супер–том дэлгэцтэй гарах талаар хэвлэл мэдээллийн хэргслүүдээр олонтоо бичсэн. Тэгвэл энэ утас нь “edge” буюу “хажуу ирмэг нь нугларсан” том дэлгэцтэй /18,5x9 хэмжээтэй, 2560x1440 пикселийн нягтшилтай/ гарахыг баттай эх сурвалжуудын явуулсан зураг баталж байна. Үүнээс гадна энэ дэлгэц нь дарах хүчийг/Apple брендийн 3D Touch функцтэй адилхан/  мэдэрдэгээр гарах аж.

  1. Технологийн дэвшил

Samsung Galaxy S8 утсанд Qualcomm компанийн Snapdragon 835 процессор суулгагдсан ба энэ процессор нь өмнөх S7 утсанд суулгасан  Snapdragon 820 процессоос 40%-р бага тэжээл иддэг ажээ. Мөн S7 утасны RAM нь 4Гб бол S8 утсанд 6Гб н багтаамжтай RAM-тай болох аж. Харамсалтай нь, энэ төрлийн утас нь зөвхөн Хятадад худалдаалагдана гэсэн таамаг байна.

  1. Урт хугацаанд ажиллах батерей

Утасны үзүүлэлтээс илүү чухал нэг зүйл бол батерейны ажиллах хугацаа билээ. Мөн Note 7 утасны батерейтай холбоотой дэлбэрэлтийн улмаас хэрэглэгчдийн Самсунг компанид итгэх итгэл нь багассан. Тийм ч учраас Самсунг компани S7 утасны /3000мАц/ батерейг сайжруулж томсгохыг хичээж, S8 утсанд 3250мАц, S8 Plus утсанд 3750мАц батерейг суулгахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар S8 утасны камерийн үзүүлэлтийн талаар эх сурвалжууд тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч Galaxy S8 64Гб нь 885$, Galaxy S8 128Гб нь 943$-р худалдаалагдана гэсэн мэдээ байгаа ажээ. Galaxy S8 утсыг хэзээ худалдаанд гаргах товыг олон нийтэд зарлаагүй байгаа тул “солонгос ухаан” ямар гайхамшгийг бүтээж чадсаныг тэсэн ядан хүлээх л та бидэнд үлджээ.

Эх сурвалж: www.forbes.com

Орчуулсан: Батсүх Хулан

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу