Гэрийн нөхцөлд нүүрний арьсаа хэрхэн арчлах вэ?

Нүүр бол бидний нэрийн хуудас гэхэд хэлстэхгүй болов уу. Мөн нөгөө талаасаа нүүрний арьс нь бидний биемахбодийн эрүүл эсэхийг тодорхойлдог. Нүүрэн дээрээ багахан ч гэсэн асуудлыг олж харвал бидний толгойд шууд л үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүний, эсвэл гоо сайхны салон гүйж буй дүр зураг буудаг шүү дээ. Гэхдээ энэ нь шууд эерэг үр дүн үзүүлнэ гэсэн баталгааг хэн ч өгж чадахгүй. Тиймээс хамгийн найдвартай гэж хэлж болохуйц Оросын гоо сайхны мэргэжилтнүүдийн зөвлөдөг, одуудын хэрэглэдэг “байгалийн бүтээгдэхүүн”-г эрхэмсэг бүсгүй таньд толилуулж байна. Эдгээр нь бүгд таны гэрт олдох тул таны гаргах зарлага ч бас бага байх болно.

Гоо үзэсгэлэнгийн төлөө хэмээн өөрийгөө удирдан чиглүүлэх

Өнөө үеийн амьдралын хэв маягийн нэг гол түлхүүр нь хурд болж,  бид бүгдээрээ л яарсан, сандарсан явдаг болжээ. Буруу хооллолт, чанаргүй хүнс хэрэглэх, бохир агаар, олон давхар гоо сайхны бүтээгдэхүүн нялах зэрэг нь бидний арьсыг илүү хурдан хөгшрүүлдэг. Үүний эсрэг шатлалтайгаар арга хэмжээ авах хэрэгтэй. Хамгийн эхний, мөн хамгийн чухал алхам нь өөрийгөө зөв чиглүүлэх юм. Учир нь хүн хийж буй зүйлдээ илүү их анхаарал төвлөрүүлж чадвал гайхамшигтай үр дүнд хүрч болдог. Үүний тулд та болон толь л хэрэгтэй.

Өөрийгөө толинд хараарай. Хийх ёстой ажил, энэ тэр уулзалт гээд бүх зүйлийг мартах хэрэгтэй. Энэ мөчид та өөрийн толин тусгалтайгаа хоёулаа л байна, толинд өөрийгөө хараад өө сэв хайхын оронд өөрийгөө байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж, эрхлүүлээрэй. Өглөө оройдоо энэ дасгалыг хийж болно.

Нүүр цэвэрлэх

 Нүүр- бидний биеийн гэр юм. Гэртээ их цэвэрлэгээ хийдэг шигээ арьсандаа тогтмол гүн цэврлэгээ хийх хэрэгтэй. Өдөр тутам нүүр угаахдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь хөнгөн, 2-3 орцтой байвал сайн.

Нүүр угаах, нүүрний будаг угаахад:

- Цэвэр сүү ба зөөхий:  дэлгүүрийн ууттай сүү биш, /хөдөөний/ цэвэр сүүн бүтээгдэхүүн худалдаж аваарай.

- Эмийн ургамлын өтгөн ханд

- Байгалийн бүтээгдэхүүн найруулж, тусгайлан бэлдсэн бэлдмэл

Клеопатра хатан хаан сүүнд усанд ордог байсан хэмээн ярьдаг. Сүүнд агуулагддаг сүүний тослог нь арьсанд сайн нөлөө үзүүлдэг, нүүрээ сүүгээр тогтмол угаавал арьс зөөлөрч, үрчлээ толигордог, бас арьс цагаардаг нөлөөтэй. Арьсны боихрдлыг гүн цэвэрлэх, бодисын солилцоог сайжруулахын түлд  бүлээн сүүгээр нүүрээ угаах хэрэгтэй.

Хэрэв та нүүр угаахдаа ус хэрэглэхгүй байж чадахгүй бол дараагийн хэдэн зөвлөгөөг санаарай:

- Крантны усыг шууд хэрэглэх нь эрсдэлтэй. Тиймээс нүүр угаах усаа өмнө нь шүүх эсвэл бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд хар бор өнгийн шилэн аяганд ус хийж хэдэн цагийн турш тунах эсвэл хонуулна. Энэ усаа /аяганы ёроолд тунасан тунадасыг хөдлөлгүй/ болгоомжтой өөр аяганд юүлнэ. Тэгээд хөлдөөж эсвэл буцалгаж хэрэглэж болно.

- Нүүрээ угаасны дараа арьсан дээр тогтсон усан дуслыг заавал алчуураар арчиж байх хэрэгтэй.

Эмийн ургамлын өтгөн ханд нь арьсыг гүн цэвэрлэхээс гадна тэжээл өгч, үрэвслээс сэргийлнэ. Арьсны төрөл, онцлогоос хамаарч, эмийн ургамлын ханд бэлдэх хэрэгтэй. Гэхдээ 5-с ихгүй төрлийн ургамлаас ханд бэлдэх хэрэгтэй. 

Жирийн эсвэл тослог арьстай бүсгүйчүүд сүү+содны бэлдмэлийг хэрэглэвэл тохиромжтой. Нэг литр шүүсэн усанд цайны халбага сод болон 5 хоолны халбага сүү уусгаснаар нүүр цэвэрлэдэг бэлдмэл бэлэн боллоо.

Овъёос, шош, будааны гурил зэргийг ашиглан бэлдсэн маск нь өдөр тутмын хэрэглээнд тохирохгүй, долоон хоногт 1 удаа хэрэглэвэл тохиромжтойг санаарай.

Нүүрний арьсны дасгал

Өдрийн тос түрхэхээсээ өмнө арьсаа цэвэрлэхийн хажуугаар арьсны эд эсийг бэлтгэх хэрэгтэй. Нүүрний арьсыг өглөө бүр сэргээж байх хэрэгтэй. Үүний тулд цэвэр ус, эмийн ургамлын хандаар бэлтгэсэн мөсөөр арчиж болно. Мөн өргөст хэмхний хальсаар арьсаа арчиж болно.

Жирийн эсвэл тослог арьстай бол сарнай цэцгийн усаар нүүрээ арчих нь сайн байдаг. Мөн лимоны шүүстэй хольсон эрдэс бодистой усаар арьсаа арчиж болно.

 Гэрийн нүүрний тос

Зөгийн балыг/1ц.х/  ланолин /ноосны зунгаг, 1ц.х/-тай цуг саванд зуурч, буцалж буй усан дээр бага зэрэг жигнэж / өтгөн зуурмаг болтол/ , дээр нь 2 цайны халбага миндальны тос, 2 цайны халбага халуун буцалсан ус нэмнэ. Жигнүүрээс авч, миксерээр хутгана. Мөн зөгийн бал, ланолины уусмал дээр 1ц.х чацарганы тос, 2ц.х халуун ус, 1 өндөгний шарыг нэмж, миксерээр хутган бэлтгэсэн тос нь арьсыг зөөлрүүлж, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг.

Гэрийн маск

 Овъёос, зуун настын маск:

Хоёр цайны халбага овъёосыг гурил болтол нь нунтаглаж /кофе нунтаглагч/, мөн хэмжээний буцалсан ус нэмж, өтгөн зуурмаг бэлдэж, 1 ц.х оливийн тос, 2 ц.х зуун настын шингэн нэмнэ. Нүүрэндээ 10 минут маск тавьсны дараа хүйтэн усаар угааж, тэжээлийн тос түрхэнэ.

Үрчлээний эсрэг улаан лоольны маск:

Бүрэн болсон улаан лоольны зөлөн эдийг нухаж, каш шиг өтгөн зуурмаг болгоно. Оливийн тосны хэдэн дуслыг нэмэхэд маск бэлэн болно. 10 минут маск тавьсны дараа бүлээн усаар угаана.

 Эрүүл, өнгөлөг, толигор арьстай болохыг хүсвэл эхлээд зөв хооллох, эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэйг санаарай. Бидний амьдардаг Улаанбаатар хот хуурай уур амьсгалтай, агаарын бохирдол их тул бүсгүй та өдөр бүр өөрийн гоо сайхандаа 10-20 минутыг зарцуулж  заншаарай.

 

Эх сурвалж: http://justcoolidea.ru/

Орчуулсан: Батсүх Хулан

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу