Монголын сагсан бөмбөгийн холбоог татан буулгана

Монголчууд багаар ажиллах чадваргүй гэдгээ хаа сайгүй батлан харуулдаг билээ. Монголын сагсан бөмбөгчдийн амжилт жил ирэх тусам  өсөн нэмэгдэж байгаа ч дотоод асуудал нь ч гэсэн улам бүр томорч байгаа.

Сүүлийн хэдэн жилийн турш хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. МҮСБХ, МСБХ гэх хоёр байгууллага өнгөрсөн онд эвийн гэрээ байгуулж энэ жилээс үндэсний лигийн тэмцээнээ хамтран зохион байгуулах болсон. Гэвч  уг холбоог удирдах сонирхолтой олон хүн байгааг  холбооныхон хэлж, эсэргүүцэж буйгаа мэдэгдэх хэвлэлийн бага хурал хийж байсан.

Тэгвэл өнөөдөр МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийж, тус холбоог татан буулгах бусармаг шийдвэр гаргасан хэмээн мэдэгдлээ.

Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Р.Цэвэгмэд хэлэхдээ ““Энэ сагсан бөмбөгийн холбоо чинь хүчин төгөлдөр бус юм” гэсэн албан бичиг өгсний дагуу юу шалгасан юм. Ямар юмыг үндэслэсэн, яагаад хууль бус болсон юм бэ гэдгийг бидэнд мэдэгдэлгүй автоматаар хүчингүй болголоо гээд гаргаж ирсэн. Ийм бусармаг үйл ажиллагаа явуулж байгааг МАН-тай холбохоос өөр ямар ч эрх зүйн үндэслэл алга. Би 50-аад жил энэ хөлстэй зааланд энэ ахмадууд, залуучуудтай өнөөдрийг хүрсэн. Р.Содхүү даргыг зааланд орж Монголын сагс ямар байдгийг, хэн өвлүүлээд, хэн юу хийж байгааг мэдэхгүй байх гэж бодож байна” гэлээ.  

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу