71 НАСТАЙ ЭМГЭНТЭЙ ГЭРЛЭХИЙГ 21-ТЭЙ ЗАЛУУД ЗӨВШӨӨРСӨНГҮЙ

Швейцарийн шүүхээс 71 настай иргэнийгээ 21 настай тунис залуутай гэрлэхийг зөвшөөрсөнгүй. Гэрлэхийг хүссэн хоёр интернэтээр гурван жилийн өмнө танилцсан бөгөөд швейцарь эмгэн сэтгэлт залуутайгаа уулзахаар Тунист очсон юм байна. Тэд Тунист гэрлэхээр өргөдлөө өгсөн ч Швейцарийн талаас иргэнээ эх орондоо ирж, тодорхой шалгалтад орсны дараагаар гэрлэлтээ бүртгүүлэхийг шаарджээ. Ингээд Швейцарийн шүүх гэрлэх хүсэлтийг хүлээн аваад шалгаж үзснийхээ дараагаар гэрлэхийг нь зөвшөөрөөгүй байна. Шүүгчийн үзсэнээр бол тунис залуу Швейцарийн иргэн болохын тулд 71 настай эмгэний “толгойг эргүүлсэн” гэнэ. Тиймээс зөвшөөрөөгүй байна. Харин швейцарь эмгэн үнэхээр тунис залууд хайртай болсноо хэлээд “Бид хоёулаа рэп сонсох дуртай. Хамтдаа зугаалах дуртай. Бид хоёрын сонирхол нэг” гэж мэдэгдсэн ч нэмэр болоогүй ажээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу