"Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний тэргүүнээр ЭХ-ний сайд П.Ганхүү сонгогдлоо

Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээний 10 жилийн ойн хүрээнд нутгийн чуулга барилдаан зохион байгуулагдлаа. Баридааныг өсвөрийн 3н насны ангилалаар зохион байгуулсанаас Улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж Галт сумын харьяат Монгол улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж Шинэ-Идэр сумын харьяат Монгол улсын начин Б.Ганхуяг үзүүрлэж МУ-ын начин Б.Баянмөнх, МУ-ын начин А.Батмөнх нар шөвгийн 4т үлдлээ.  Харин сумын цолтой 64 бөх 4 хэсэгт хуваагдан барилдсанаас Тариалан сумын заан Ж.Хатанзоригт түрүүлж Чандмань өндөр сумын заан Э.Батбуян үзүүрлэж Шинэ-Идэр сумын заан Х.Бөхбаяр, Цагаан-Үүр сумын заан Өнөрбат нар ту тус шөвгөрлөө.

Мөн энэ үеэр Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээний тэргүүнээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Эрчим хүчний сайд П.Ганхүү сонгогдож тамга тэмдэгээ хүлээн авлаа. 

Түүнчлэн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний  бөхчүүд “Хөвсгөл хөгжил” сангийн хамт олонтой хамтарч, аймгийнхаа өвөлжилт хүндрэлтэй байгаа суманд таван сая төгрөгийг хандивлав.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу