Хувцас Эсгэж, Юм Оёх Ямар Ч Туршлагагүй Байсан Залуу Найз Бүсгүйнхээ Төлөө Өөрийн Гараар Даашинз Урлаж Өгчээ

Хувцас эсгэж, юм оёх ямар ч туршлагагүй байсан залуу найз бүсгүйнхээ төлөө өөрийн гараар даашинз урлаж өгчээ. Мэргэжлийн болсон гэлтэй. Энэ хайрын хүч мөн үү!?

Жел даашинз урлах  явцын зургаа сайтад нийтэлсэн ба тэр нь энэ байна.

Хормойны хэсгийг харах төдийд л анхлан хийж байгаа хүн хийсэн гэж харагдахгүй байгаа биз. Энэ бол хайрын л хүч байхдаа. Их биеийн хэсэг ч гэсэн амжилттай дууслаа. Нийтдээ 4 сарыг зарцуулж, хамаг чадлаа гарган хийсэн бүтээл болжээ.

Жинхэнэ, үнэнч энэхүү даашинзад Желийн бүх хүч шингэснийг мэдэрч байна.

Ингээд сүй тавих саналаа хэлэх цаг ирлээ. Карагийн сэтгэгдэл ямар байсан бол..?

Тэр өдөр  Жел сүй тавих газраа  номын санг сонгожээ. Кинон дээр номонд дуртай гэх Беллд яг тохирсон газар байлаа.

Ингээд Кара бүсгүй номын сангийн хаалгыг нээхэд түүний хүсэж байсан Беллийн даашинз байлаа. Гэнэтийн зүйлд юу болоод байгааг ойлгож чадахгүй байсан Кара төд удалгүй сьюрприз гэдгийг мэдэж, сэтгэл нь хөдөлж нулимс унагасаар.

Желийн агуу хайрыг мэдэрсэн Карагийн сүй тавих саналын хариулт бол мэдээж “Тийм”.

“Үзэсгэлэнт бүсгүй ба зэрлэг араатан” хэмээх киноны сэтгэл хөдөлгөсөн хэсгийг харж байгаа миний нулимс хүртэл унах дөхөв. Даашинзыг өмссөн Карагийн царай аз жаргалаар дүүрч, яг л жинхэнэ гүнж шиг харагдаж байлаа.

Энэ удаагийн сьюрприз Жел, Кара хоёрт мартагдахааргүй дурсамж болон үлдсэн нь гарцаагүй бизээ.

Аз жаргал хүсье.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу