Микроблейдинг буюу 6D хөмсөгний шивээс гэж юу вэ?

Гоо сайхны мэргэжилтнүүдийн анхаарлын төвд буй микроблейдинг гэж юу вэ?

Магадгүй эмэгтэй хүн бүр харандаа, тен, хна будаг, гел зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, хөмсгөө засах гэж оролдсон байх. Тэгсэн ч бүтэлтэй болсон тохиолдол ховор, нэг бол өглөө хамаг цаг, нервээ барсан тохиолдол олонтой байдаг билээ.

Тэгвэл орчин үеийн гоо сайхны мэрэгжилтнүүд микроблейдинг буюу хөмсөгний 6-хэмжээст шивээсийг санал болгосон бөгөөд энэ үйлчилгээг авахыг хүссэн охид бүсгүйчүүлийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй талаар Elle сэтгүүлийн гоо сайхны мэргэжилтнүүд бичжээ. 

Нью-Йорк хотын микроблейдингийн загалмайлсан эх, хөмсөгний эмч Пирет Аава энэ шинэ технологийн талаар уг сэтгүүлд ярилцлага өгчээ.

Микроблейдинг нь хөмсөгний шивээсийн шинэ эрин үеийг тодорхойлж байна.

Микроблейдинг нь жирийн шивээсээс ялгаатай нь ямар нэгэн машин автоматаар хөмсөгний доод арьсыг будахгүй, харин гоо сайхны мэргэжилтэн тусгай багаж ашиглан өөрийн гараар таны арьсны доор тусгай будагч бодисыг суулгадаг. Ингэснээр нилэнхүйд нь хөмсөг тод харагддаггүй, таны хөмсөгний арьсан дээр яг үс байгаа мэт судлаар тусгай будагч бодисыг суулгадаг тул өөрийн хөмсөгтэй мэт илүү “натурал” харагддаг.

Та эхлээд арьсаа бэлдэх хэрэгтэй

Хэрэв та архи согтууруулах ундаа их хэрэглэдэг бол, ретинол, аспирин уудаг бол салонд ирэхээсээ ядаж 7 хоногийн өмнө үүнийгээ зогсоох хэрэгтэй. Аспирин, ретинол зэрэг эм нь таны арьсыг илүү нимгэн болодог тул хөмсөг шивүүлэх үед та илүү их цус алдах болно.

Микроблейдинг тийм ч их өвддөггүй

Өвчин мэдрэх чадамж хүн бүрийн хувьд адилгүй байдаг. Микроблейдинг хийхэд та хүүхэд төрүүлж буй мэт хэт их өвдөлтийг мэдрэхгүй. Эхлээд таны хөмсөгийг мэдээ алдуулдаг тосоор тосолж бэлтгэдэг. Бага зэрэг час хийх мэдрэмж л төрнө. Таны хөмсөгний үсний ургах чиглэл, үсний урт, нягтшил зэргийг тааруулахын тулд микроблейдинг хийж буй мэргэжилтэн маш нямбай хянуур ажилладаг тул илүү цаг зарцуулдаг. 

Микроблейдинг хийлгэсний дараа сайн арчлах хэрэгтэй.

Дөнгөж шивүүлсэн хөмсөгөө уснаас хамгаалах хэрэгтэй. Хэт их хөлөргөдөг бие халаалт, нүүрээ усаар угаах зэргээс түр хугацаанд татгалзаарай. Зарим үйлчлүүлэгчид эхний 7 хоногт арьс загатнах, хөмсөгний ойролцоох арьс улааж байна зэргээр гомдоллодог ба энэ нь хүн бүрийн хувьд өарьсны онцлогоос хамаардаг. Вазелин тос түрхээд л энэ зовиур арилчихдаг. Шивсэн хөмсөг нь эхний 7 хоногт маш тодог харагддаг ба 7 хоногийн дараа 30-40%-р бүдгэрдэг. Сайн арчилж чадваас микроблейдинг нь 3 жил хүртэлх хугацаанд таныг чимэх болно.

Пирет Аава микроблейдингийн үйлчилгээг 900$-р санал болгодог. Мэдээж түүнээс хямд үнэтэй ийм төрлийн үйлчилгээ хийдэг газрууд байгаа ч туршлагагүй мэргэжилтнүүдээс болгоомжлох хэрэгтэй хэмээн тэр онцолжээ.

 

 

Эх cурвалж Elle.com

Орчуулсан Батсүх Хулан

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу