200 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 22-нд НӨАТ-ын 11 дахь удаагийн сугалааны тохирол явагдсан. Энэ удаад нийтдээ 8469 азтан тодорсон байна.

Үндсэн сугалааны тохирол 62061197

197 – 7635 – ширхэг баримт – 20 мянган төгрөг

1197 – 748 – ширхэг баримт – 100 мянган төгрөг

61197 – 76 ширхэг баримт – 500 мянган төгрөг

061197 – 8 ширхэг баримт – 4 сая төгрөг

2061197 – 2 ширхэг баримт – 20 сая төгрөг

Харин супер шагналын сан 200 сая төгрөг бөгөөд 62817812 дугаартай нэг супер азтан тодорсон байна.

Дашрамд дуулгахад худалдан авалт хийсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор бүртгүүлэх www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв хугацаа хэтэрч бүртгүүлсэн тохиолдолд сугалааны тохирол болон НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтонд хамрагдах боломжгүй болохыг Гааль татварын ерөнхий газраас мэдэгдэж байна. 

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу