132000$- н үнэтэй пүүз худалдаанд гарлаа

Гутал хайж Манхеттонд дэлгүүр хэсэхдээ худалдан авагч нар Бускеми бутикд зочилбол тэднийг алтаар бүрсэн таван пирамид угтах бөгөөд үүсгэн байгуулагч Жон Бускеми:

“ Энэ бутикийн зохион байгуулалт нь гуталны гоо үзэмжийг хүмүүсийн нүдэнд хүргэж, тансаг, зиндааг үүссэн Египетийн үе рүү хүмүүсийг буцаан аваачих болно ” хэмээн хэлжээ.
Мөн тэрээр Бускеми брендийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ зөвхөн дээд зэрэглэлийн материал ашигладаг ба энэ нь түүхэнд бичэгдэхүйц үйл явц хэмээн онцолсон байна.
Өнгөрсөн есөн сард бутик нээгдсэнээс хойш эдгээр пирамидуудын хамгийн томд нь 132000$-н үнэтэй пүүз тавигджээ.
Зарим нэгний хувьд энэ нь тэнгэрт тулсан үнэ боловч 2013 оноос Бускеми өөрийн нэрийн брендийг үйлдвэрлэж эхэлснээс хойш нилээд алдартай болсон юм.
Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брендүүдийн зөвлөгөө өгдөг Нavas LuxHub компанийн дэд ерөхийлөгч, даяарчлалын стратеги боловсруулах хэлтсийн дарга Ана Анжелик “Бускемийн нэрийн бүтээгдэхүүн нь уламжлалт болон орчин үеийн тансаг байдлын нийлмэл бөгөөд түүний бүтээлээр гоёх нь эзнээ хурцалж, өвөрмөц соёлын нэгэн хэсгийг бүтээж, бусдаас ялгаруулдаг. Өнөөдгийн нийгэмд тансаг байдал гэдэг нь мөнгөтэй байхаас илүүтэйгээр юу худалдаж авахаа мэддэг байхын илрэл юм. Нэг хос гутал хийхэд 20 цаг хөдөлмөрлөдөг нь онцгой байдал болон чанарын баталгаа болдог ба энэ нь Гуччи, Шанель зэрэг бусад алдартай брендүүд шиг олон бүтээгдэхүүн зэрэг үйлдвэрлээд, сая сая дэлгүүрээр зардаг бодлогоос тэс өөр юм. нь пүүз” хэмээн хэлжээ.

Одоогийн байдлаар Бускеми 37 улст өөрийн бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд 132000$-н үнэтэй пүүзийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн үйлчлүүлэгчид заржээ. Энэ талаар тэр:
“Бид хөгжилтэй байх үүднээс энийг хийсэн. Тэр пүүзийг худалдаж авах тэр залуу байдаг гэдгийг, худалдаж авсныг харан нь үнэхээр таатай байна” хэмээн мэдэгджээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу