Шинэ богд

Монголчууд Буддын шашны хамгийн адгийн муу урсгал болох шар малгайтны буюу Зонховын шашинд ороод 400-аад жил болж байна.

Адгийн муу гэдэг нь ажлын насны эрчүүдийг олноор нь нийгмээс тусгаарлаж, баялаг бүтээж биш, гуйлга, өглөгөөр амьдруулдагийг нь хэлж байгаа юм.

Мөн энэ шашинд орогчид харийн дайсан довтлоод ирэхэд ХУМ ПАД гэж хэлэхээс өөр ямар нэгэн үйлдэл хийхээргүй хэмжээнд ортлоо мунхардаг аж.

14-р Далай лам Монголд нийт 9 удаа иржээ. Гэвч энэ удаагийнх шиг Хятадын дургүйг хүргэж байсан нь үгүй юм.

Төв азид ноёлогч үндэстэн байсан Монголчуудыг удирдах тавцангаас нь буулгаж, тусгаар тогтнолыг нь алдагдуулж, үндэстнийх нь хувьд мөхөөх шахсан нь энэ шашны бас нэгэн гашуун үнэн юм.

Одоо Киргиз 5 сая хүнтэй, Казах 20 сая хүнтэй, Уйгар 16 сая хүнтэй болсон. Монголчууд 300 жилийн өмнө эднээс олон байсан. Гэвч одоо бид дөнгөж 3 сая хүрч байна.

Эдгээр нь одоо нэгэнт түүхийн гунигт дурсамж болжээ.

Өнөөдрийн өндөрлөгөөс харахад Шарын шашины мунхаг харанхуй байдлыг өөрчлөн шинэчлэж, энэ цаг үедээ тохирсон байдлаар хувирган өөрчлөх хэрэгтэй болсон шиг байна.

Гэвч энэ Шарын шашныг өөрчлөх үйл ажилгааг нас ахисан 14-р Далай лам хийж чадахгүй болох нь тов тодорхой болж байна.

Монгол туургатны хутагт хувилгаадыг тодруулах эрх нь Халхын богдод байдаг аж. Харин Халхын богдыг тодруулах эрх Далай лам ба Ванчин лам нарт байдаг гэнэ.

14-р Далай ламыг амьд байхад Халхын Богдыг тодруулж амжихгүй бол Хятадын мэдэлд байдаг Ванчин лам нь Далай лам ба Халхын богд нарыг тодруулах эрхтэй ганц хүн болж үлдэх ажээ.

Саяхан ирсэн Далай лам нь Халхын богдыг тодруулдаг нь амьд байх хугацаандаа амжиж хийж байгаа алсын бодолтой үйлдэл нь байсан бололтой.

Одоо тодрох Халхын Богд нь Шарын шашинд шинэчлэл хийх эрхтэй гол хүн болох бөгөөд цаг хугацаа түүнд энэ ачааг үүрүүлж байгаа юм байна. Үүнийг Бээжин анзаарахгүй өнгөрөөнө гэж бол байхгүй.

14-р Далай лам Монголд нийт 9 удаа иржээ. Гэвч энэ удаагийнх шиг Хятадын дургүйг хүргэж байсан нь үгүй юм.

Монгол улс Шарын шашныг журамлах хууль дүрэм гаргаж цэгцлэх нь бол зөв.

Гэсэн ч Бээжингийн заавраар Далай ламын тодруулсан Богдыг хүчингүй болговол хожим Бээжинд суугч Ванчин лам 10-р Богдыг тодруулах нь гарцаагүй болчоод байна.

Шарын шашныг ард иргэдийнхээ тархи толгойноос 5-3 жилийн дотор арчиж чадахгүйгээс хойш, аль ашигтай хувилбарыг нь барьж, Өөрчлөж шинэчлэж, орчин үежүүлж, цаг үедээ тохирсон болгох нь дээр буй заа.

Энэ ажлыг Халхын 10-р Богдын Лүндэнгээр хийлгэх боломж байгаа ажээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу