Монгол бүсгүй Австрали, Шинэ Зеландад нэрийн брендээ гаргажээ

ТАвстралийн “RackCorp” компанид PR менежерээр ажилладаг, олон улсын сэтгүүлч О.Оюунцэцэг Австрали болон Шинэ Зеландад өөрийн нэрийн брендээ гаргажээ. Тэрбээр тус брендээ өөрийн нэрийн товчлолоор “OOGII” хэмээн нэрлэж, зөвхөн үхэр, могойн арьсаар гар цүнх, өндөр өсгийт үйлдвэрлэж эхэлсэн байна.

Загварлаг, чанартай, хөлд эвтэйхэн боломжийн үнэтэй гутал үйлдвэрлэх зорилготой тэрбээр брендийн нээлтээ ирэх хоёрдугаар сард хийхээр төлөвлөжээ. Нээлтийн дараагаар дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалах юм байна. Мөн ирэх есдүгээр сард хуримын тэмдэглэлт өдөрт зориулан цөөн тоогоор сваровски шигтгээтэй могойн арьсан өндөр өсгийт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

zeland

zeland

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу