Анри: Санчез үлдэх хэрэгтэй

Арсенал багийн домог Тиерри Анри ингэж хэлж байна. Чили тоглогчтой баг нь гэрээгээ сунгах гэж их хичээж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа. Тэгвэл Анри түүнийг багтаа үлдвэл өөрт нь хэрэгтэй талаар хэлжээ. “Бүгд л түүнийг үлдэхийг хүсч байгаа. Мэдээж асуудлууд байгаа байх, гэхдээ асуудлыг шийдэх гэж л хүмүүс байдаг шүү дээ. Арсеналд үлдвэл тэр багтайгаа хамт цомуудын төлөө тоглох боломжтой” гэж тэр хэлсэн байна. Фэнүүд ч гэсэн түүнийг үлдэхийг хүсч байгаа юм.

Нэг фэн сошиалоор түүнийг карериа дуустал үлдэх хэрэгтэй, Өзил ч бас үүрд үлдэх хэрэгтэй гэж сэтгэгдлээ үлдээснийг тус багийн маш олон фэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Анри Санчезыг цаг нь ирээд явах дээрээ тулбал Байернд очвол зүгээр, нутгийн анд Видал дээрээ очвол тэд хамтдаа сайхан байх болно гэдэг зөвлөгөөг ч бас өгч. Ер нь сүүлийн үед Арсеналын экс тоглогчид энэ талаар нэлээн дуугарах болсон. Нэгэн цагт тус багийн довтолгооны нүүр царай болж явсан Эммануэл Адэбайор бас түүнийг үлдэх хэрэгтэй талаар дуугарсан. Тэр гэхдээ нэмээд дахиад 2 ч Санчезыг авах хэрэгтэйг дурьдсан байлаа. “Челсид Азар гэмтэхэд Виллиан бий, Виллиан гэмтвэл Мозесыг тэд ашиглана. Арсеналд Санчезыг хэн ч орлохгүй шүү дээ” гэж тэр хэлсэн.

Тэрээр мөн Өзилийн гэрээг ч багийн удирдлагууд ямар ч үнээр хамаагүй сунгах ёстойг анхааруулаад байгаа. Алексисын хувьд дасгалжуулагч Арсен Вэнгер хэр удаан хугацаанд ажилдаа хэвээрээ үлдэхийг хамгийн их сонирхож байгаа бололтой.

Л.Олонбаяр 



Мэдээ таалагдсан бол лайк дарна уу